Дуу төрсөн түүх Латиф агсны хүү Байзда Бүсгүйн зураг ,Duu tursun tuuh , Latipin Baizda

Опубликовано: 14 Октябрь 2024
на канале: Minjuur Ankhzaya
274
4

Дуу төрсөн түүх
Соёлын тэргүүний ажилтан, дуучин, ая зохиогч
Латиф агсны хүү Байзда
Бүсгүйн зураг

Надад зориулсан охидын захиа одоо ч байгаа-
"Үүрдийн наран", "Танилцъя охин" зэрэг олон сайхан дуугаараа монголын залуусыг байлдан дагуулж явсан дуучин Л.Байздатай эх орондоо ирээд удаагүй байхад нь уулзлаа. Тэрбээр Казахстан улсад олон жил амьдрахдаа уран бүтээлийн арвин их олз омогтой байсан төдийгүй монголынхоо залууст шинэ уран бүтээлүүдээ хүргэхээр иржээ.

-Юуны өмнө шинэ оны мэнд хүргэе. Баяраа сайхан тэмдэглэв үү?
-Баярлалаа. Эх орондоо ирээд сэтгэл өндөр байна. Шинэ он сайхан гарлаа. Сайхан ч баярлалаа.

-Хэр олон урилга хүлээж авав даа?
-Их олон урилга ирсэн шүү. Намайг ирсэн даруйд "Хорго" рестораны хамт олон урьсан. Мөн "Гэгээрэл" дунд сургуулийнхан урьж дуулуулсан. Тэдэнд талархал илэрхийлмээр байна. "Дурсамж" шинэ жилийн баярт ч очлоо. Тэнд нэгэн үе зэрэгцэн дуулж явсан "Хар сарнай" хамтлагийн Маадай, "Цэцэг" хамтлагийн Батболд гээд олон сайхан найз нартайгаа уулзсан. Сэтгэлийн хөдлөл одоо ч байсаар байна. Үзэгчид намайг халуун дотноор хүлээж авсан шүү.

-Үзэгчид таны дуунуудыг санасан байх. Аль дууг чинь илүү үгүйлсэн байна?
-"Үүрдийн наран", "Танилцъя охин", "Бүсгүйн зураг" гээд ер нь миний дуунуудыг сайхан хүлээж авсан. Олон дахин дуулуулсан. Гэхдээ үзэгчид намайг дуулна гэж бодоогүй байх. Эхэндээ их гайхсан. Хаана ч очсон "Дуучин Байзда" гэхээр л гайхаад байна лээ. Гайхсаар байгаад л таарсан шүү/инээв/

-Нэгэн үе таны дууг мэддэггүй хүн гэж үгүй байлаа. Тэр дундаа охид таныг их хайрладаг байсан. Яагаад Казахс-тан улсад амьдрах болсон юм бэ?
-Баярлалаа. Би УБИС-ийг хөгжмийн мэргэжлээр төгссөн. Багаасаа л дуулах дуртай хүүхэд байсан. Миний уран бүтээлийн оргил үе 1995 он байсан. Манай хамтлагийн бүжигчид мэргэжлийн болоод царайлаг охид байсан болохоор залуус их сонирхдог байлаа. Мөн намайг гудамжаар зүгээр явуулахгүй "Байзда Байзда" гэж хашгирдаг байсан. Бидний тоглолт шоу тал руугаа, гэгээлэг дуутай байсан болохоор шинэлэг, хүмүүст таалагддаг байсан юм болов уу. Казахстан улсыг зорьсон учир гэвэл би ямар нэгэн зүйлд хэмжээ байх ёстой гэж боддог. Тэгээд л юм үзэж нүд тайлахаар явсан гэх үү дээ. Гэхдээ анх Казахстанд очиж байхад хүнд л байлаа. Хэл мэдэхгүй. Уг нь аав маань "Та нэр хэл сурах хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт хэрэг болно шүү" гэж их захьдаг байж билээ.
Аав маань тэр сайхан сэтгэлгээг бидэнд суулгаж өгсөн. Өнгөрсөн онд манай тамирчид олимпоос алт, мөнгөн медаль авч хүн бүрийг баярлуулсан. Тиймээс би олимпод зориулсан дуу хийсэн. Уг нь сагсан бөмбөгт зориулж бичсэн юм л даа. Дараа нь өөрчилсөн. Ер нь тэгээд удахгүй шинэ стильтэй, олон сайхан дуутай Байздаг харах болно.

-Энэ хугацаанд урлаг, нийгэм хэрхэн өөрчлөгдсөн байна вэ?
-Олон зүйл өөрчлөгдсөн байна. Залуус цаанаа л өнгөлөг болжээ. Гэхдээ л бас их уйтгартай, дүнсгэр болж. Нийгэм бухимдалтай байгаа болохоор нөлөөлөөд байгаа юм болов уу даа. Мөн хэт их мөнгө, ашиг бодсоор байгаад математик сэтгэлгээтэй болчихож. Эрдэмтэн хүн хүртэл "Мобиком"-ын урамшууллыг авах гэж нэгжээ 2009 болгох гээд сууж байна шүү дээ. Тиймээс шинэ уран бүтээлүүдээрээ залууст нөлөөлөх хүсэлтэй байгаа. Мөн манайд сайн хамтлаг, дуучид гарч ирсэн байна. "Киви", "Гурван охин" зэрэг хамтлаг үнэхээр цоглог, сайхан дуунуудтай. Надад их таалагдсан.

-Та "Надад тайрмал үстэй, үүргэвч үүрсэн охид таалагддаг" гэж хэлж байсныг тань санаж байна. Түүнээс хойш зарим охин үсээ тайрч байлаа?
-Тэр тийм шүү. Тухайн үед revel буюу яг тийм стиль Европод моод болж байсан. Тэгээд ч тайрмал үстэй, үүргэвч үүрч явдаг нэг охин их таалагддаг байсан үе. Түүнээс болоод л тэгээд хэлчихсэн. Одоо зарим бүсгүй тааралдаад "Чамаас болж үсээ тайрч байлаа" гэдэг юм. Намайг тэгж хүндэлдэг байсныг бодохоор сайхан санагддаг. Гэхдээ тэр үед ганц би ч биш бусад уран бүтээлчид ч хүмүүст хайрлагдаж, хүндлэгддэг байсан шүү дээ. Ер нь би одоогийн хүүхдүүдийг бодвол жинхэнэ уран бүтээлч хүмүүстэй нэг үед урлагийн тайзнаа гарч ирсэндээ баяртай байдаг. Ардчилал дөнгөж эхэлж байхад эстрад, рок попоо хөгжүүлэх гэж зүтгэж явсан тэр сайхан уран бүтээлчидтэй хамт зүтгэж явсан нь миний хувьд нэр төрийн хэрэг. "МН25" телевизийн "Танайд хоноё" нэвтрүүлгээр Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа миний тухай ярьсан байна лээ. Бид хоёр нэг ангийн оюутан. Тэгсэн гадаад, дотоод, орон нутагт тоглолт гэж явсаар тасалсан цагаараа "тэргүүлээд" диканы хурлаар орж хөөгдөх тушаал уншуулж байсан хөгжилтэй түүх бий.

-Тэгвэл яг тийм стилийн бүсгүйтэйгээ учирсан биз дээ?
-Одоохондоо гэр бүлтэй болж амжаагүй л байна. Цаг гаргаж чадахгүй байгаа зүйл чинь л тэр болоод байна даа /инээв/. Би ээж амьтай хүү л дээ. Тиймээс ээжтэйгээ л байна. Цайг нь уугаад, хааяа загнуулаад сууж байхад сайхан байдаг юм.
Э.Майцэцэг