Л.Байзада - Тавтай морил

Опубликовано: 16 Май 2026
на канале: Oroolon Elbegtugs
4,320
29

Аялгууг Л.Байзада
Шүлгийг О.Элбэгтөгс
Дуучин Л.Байзада

"Тайвтай морил" жүжгийн дуу

Хүйтэн борооноор норсон навчсыг хараад
хүний л үр хойно хөнгөн гунигт автана
бүрхэг тэнгэр хураа юүлж дуустал
бүтэн улирал солигдож намрын навчсаар уйлна
тэнгисийн дээгүүр цахлай нисэхийг үзээд
түүнтэй хамт дүүлэн нисэхийг хүснэ
омогт тэнгэр эргээ мэрж дуустал
орчлон биднийг хэдийнээ мартах болно\
ДХ: Уйтгартайгаар дохио өгөх хөлөг онгоцны дуу
урьд орхигдсон хайрын дурсамжийг сэдрээхэд
үүргэвчээ үүрээд холын аянд гарахдаа
үйрч унасан тамхиндаа харамсаад яах вэ
харамсаад яах вэ
хорвоо...
Хүсэл мөрөөдөл итгэл сэтгэлээ орхиод
харанхуй гудамжинд ханьгүй ганцаар алхална
шөнийн тэнгэр оддоо харваж дуустал
хүслээ би өнөд шивнэсээр одно
ДХ: Уйтгартайгаар дохио өгөх хөлөг онгоцны дуу
урьд орхигдсон хайрын дурсамжийг сэдрээхэд
үүргэвчээ үүрээд холын аянд гарахдаа
үйрч унасан тамхиндаа харамсаад яах вэ
харамсаад яах вэ
хорвоо...