"Марчаахай" бүтээв.
Нийслэл хотын хүүхдүүд
Нийслэл хотын хүүхдүүд бид
Нэгнээ хүндэлнэ, найрсаг байна
Соёлтой хотын охидууд бид
Сайныг түгээж, тайван байна
Цэвэр хотын хүүхдүүд бид
Цэцэг таслахгүй, мод тарина
Хөгжилтэй хотын хөвгүүд бид
Хотоо хайрлаж, хог хаяхгүй
Найрсаг хотод тавтай морил, Нийслэл хот минь Улаанбаатар

Соёлтой хотын хүүхдүүд бид
Сайныг түгээж, тайван байна
Цэвэр хотын хүүхдүүд бид
Цэцэг таслахгүй, мод тарина
Найрсаг хотод тавтай морил, Нийслэл хот минь Улаанбаатар
Найрсаг хотод тавтай морил, Нийслэл хот минь Улаанбаатар,
Гэрэлт хотын хүүхдүүд бид
Гарцаар гарна, цэвэр хувцаслана
Тэнүүн хотын хөвгүүд бид
Төвөг болохгүй, дараалалд зогсоно
Найрсаг хотод тавтай морил, Нийслэл хот минь Улаанбаатар
Найрсаг хотод тавтай морил, Нийслэл хот минь Улаанбаатар,
Саруул хотын хүүхдүүд бид
Соёлыг түгээн хүнлэг байна
Тохилог хотын хөвгүүд бид
Томчуудыг хүндэлэн дүүдээ үлгэрлэнэ.
Найрсаг хотод тавтай морил, Нийслэл хот минь Улаанбаатар
Найрсаг хотод тавтай морил, Нийслэл хот минь Улаанбаатар,
Гэрэлт хотын хүүхдүүд бид
Гарцаар гарна, цэвэр хувцаслана
Тэнүүн хотын охидууд бид