Маш гоё зөөлөн амттай болдог #Элэг_Сүүлтэй_Гүзээний_Ороомог хийж идээрэй...
Эрүүл мэнд талаасаа бидэнд ашиг тустай, мөн шинэлэг аргаар боловсруулаад идэх боломжтой #Элэг_Сүүлтэй_Гүзээний_Ороомог хийх нандин жороо хуваалцаж байна.
Энэ жороо хийсний дараа халуун болон хүйтнээр идэх тохиромжтой, мөн жигнүүрт цагаа сунгаж жигнэх тусам гүзээний болц илүү зөөлөн болж шим тэжээлээ гадагшаа алддаггүй тул туршаад үзээрэй.
Мөн давхар бүрт давс, хар перц маш бага хэмжээгээр хийгээрэй, хэтрүүлэх юм бол шорвог болох эрсэлдтэй шүү.
Болох явц: Жигнүүрт 1,5-2 цаг зөөлөн галаар жигнэнэ
Шарах зууханд зөөлөн хэмд 2,5-3 цаг жигнэхэд Гүзээний болц аманд ороод уусан гоё болдог.
Элэгний хувьд хуурай, аргуу шинж байхгүй, сүүлний хувьд бага зэрэг агшилттай ч их гоё амттай болдог юм шүү.
Аа тийм хадгалах хугацаа: Хөргөгчинд 3-4 хоног, Хөлдөөгчинд 30 хоног хадгалаж болно...
Болж өгвөл аливаа хүнсийг шинээр нь идэхийг эрмэлзээрэй, хадгалах хугацаанд найдаж шим тэжээлээ алдаж байгаа хоол хүнснээс татгалзаж байгаарай Амжилт.
Facebook: / bayankitchen.mn