Г.Сарантуяа/МУСТА/-Хос Хунгийн Дуу
Д.Пүрэвдорж-ын шүлэг
Ч.Батсүх-ийн хөгжим
Хөгжмийн зохиолч, доктор Ч.Батсүхийн дурсамжаас. ХОС ХУНГИЙН ДУУ төрсөн түүх
Хонгор нутгийн хүү би Дорнодын Буйр нуур нутгийн Хунт овгийн Эрдэнэчимэг бүсгүйтэй ханилан суусан 1972 оны намар хувь заяаны эрхээр ЗХУ –д хөгжмийн сургуульд сурахаар одсон. Хилийн чанадад сурахад Эх орноо, хань ижлээ үгүйлэн санана. Үгүйлэн санах сэтгэлийг хөгжим л тайтгаруулна, Хунт овгийн ханьдаа зориулж Д. Пүрэвдоржийн шүлгээр Хос хунгийн дуу гэж дуу зохиогоод Оюутны байранд орныхоо ард хос хунгийн зураг, дууныхаа ноттой өлгөөд харж сууна, бас дуулж хөгжимддөнө. Дорнодын ХД театрын найрал дууны удирдаач багшаар ажиллах болсон 1980-аад оны эхээр Анагаахын дээд сургуулийн оюутан Г.Сарантуяа монголын радиогоор гитар тоглон дуулахыг би сонсоод “Хос хунгийн дууг” дуулах дуучнаа олсон юм. УБ хотод ирж Сарантуяатай уулзаж, дуугаа өгөхөд – “Би хайрын дуу дуулдаггүй” гэж байснаа дуугаа сураад хоолойд нь таарч сайхан дуулсан даа. Хос хунгийн дуу уран зэмсэгжүүлэг шаардсан хөгжимлөг бүтээл боловч хөгжимчид олдоогүй. Төрийн байгууллагууд хөгжимчдөө өгөхгүй, арга буюу би өөрөө төгөлдөр хуур тоглож монголын радиод дуугаа бичүүлсэн. Хос хунгийн дуу төрсөн түүх ийм билээ.