A Cool - Tsenher Sarnii Tuya /MV/

Опубликовано: 17 Февраль 2026
на канале: A Cool
1,661,241
1.6k

A Cool
Цэнхэр сарны туяа

Нүдэнд дулаахан бүсгүй чи
Юунд надтай учирна вэ
Нүгэлт энэхэн хорвоод
Хоосон уйтгарлах хэцүү юм
Алгаа тоссон хүн бүхэнд
Аз жаргал заяадгүйгээс хойш
Алаг хорвоогийн манан дунд
Нүдээрээ л уруул дээр чинь үнсмээр

Дх:Хөх тэнгэрийн уудамд
Шувууд дураараа цэнгэдэг юм
Хүн болж төрсөн
Бидний заяа өөр шүү дээ

Уран байгалийн хөгжим шиг
Шувуудын жиргээ нь сонсогдоно
Урсгах цагийн нулимс
Улаан навчис шиг зүсэрнэ

Дх:Хөх тэнгэрийн уудамд
Шувууд дураараа цэнгэдэг юм
Хүн болж төрсөн
Бидний заяа өөр шүү дээ...