HEY DUGGEE | ТАНИН МЭДЭХҮЙН ХҮҮХЭЛДЭЙН ЦУВРАЛ КИНО | 2021.10.06 | CENTRAL TV

Опубликовано: 09 Октябрь 2024
на канале: Central Television
52,541
153

"HEY DUGGEE" BBC болон “Studio Aka” хамтын уран бүтээл, танин мэдэхүйн цуврал хүүхэлдэйн кино албан ёсны онцгой эрхтэйгээр Централ телевизээр...

Бага насны хүүхдийн аливаад идэвхтэй суралцаж, суурь хүмүүжил суух нас нь 2-5 нас байдаг. Энэ онцгой үед хүүхэд ямар уур амьсгалтай, ямар орчинд амьдарч, юу сонсож, юу үзэж байгаа зэрэг өдөр тутмын үйлдлүүдээс хамаарч цаашдын төлөвшлийнх нь суурь тавигддаг.

Таны хүүхэд ирээдүйд хэн ч болсон бай, нийгмийн нэг хэсгийг бүрэлдүүлж, өдөр тутмын харилцаанд орох л болно. Харин тэр үедээ нас биед хүрсэн, эрүүл саруул ухаантай хүний наад захын ёс зүйд суралцсан байх болов уу? Энэ насны хүүхэд харж буй дүр зураг, сонсож буй сэдэв, үзэж буй хүүхэлдэйн киноноосоо ч суралцаж байдаг. Хүн бүрийн царай төрх, арьсны өнгө, биеийн хөгжил, үзэл бодол, төрж өссөн орчин, хандлага харилцан адилгүй, ялгаатай байдаг. Энэ ялгаатай байдал нь асуудал биш, энгийн зүйл гэдгийг багаасаа ухамсарлаж, ойлгож өссөн хүүхэд нийгмийн харилцаанд орох явцад тулгарсан асуудлыг шийдвэрлэх чадвартай байх болно.

Тэгвэл хүүхдийг тань үзэж буй хүүхэлдэйгээр нь дамжуулан хүмүүжүүлэх, нас, сэтгэхүйн онцлогт нь тохирсон, үзэх тусам сонирхолтой, өхөөрдөм агуулга бүхий Их Британийн алдарт “Hey Duggee” хүүхэлдэйн кино манай телевизээр цацагдахад бэлэн боллоо.

Нүсэр том биетэй ч уян зөөлөн сэтгэлтэй Duggee нэрт нохой “The Squirrel” клубийн бяцхан амьтдыг сурган хүмүүжүүлж, хамтдаа сонирхолтой туршилт хийж, шинэ зүйлсэд суралцаж байгаагаар үргэлжилдэг энэхүү хүүхэлдэйг бяцхан үртэйгээ хамт суун тайлбарлаж, ярилцаж үзэхийг эцэг эхчүүддээ зөвлөе.

Шагнал:
Телевизийн уран бүтээлүүдэд олгодог “BAFTA” шагналыг 6 удаа “EMMY” шагналыг 2 удаа хүртсэн.

"HEY DUGGEE" танин мэдэхүйн хүүхэлдэйн цуврал киног 10-р сарын 6-аас Даваа - Баасан гарагт 08:00, 14:00 цагаас хүлээн авч үзээрэй.

Facebook:   / central-tele.  .
Website: https://centraltv.mn/
Instagram:   / centraltv.mn