©Jaga Music Entertainment
Хөгжим: Д.Бэхбат
Шүлэг: Д.Жаргалсайхан
Зохиогдсон он: 2001
Facebook: Чингис хаан хамтлаг /Chinggiskhaan/
Website: chinggisjaga.com
Бодлын дуу
Таримал ганган цэцэгсээс талын үнэр нь ханхалсангүй
Тамган туурайт морьдын тоосыг ердөө ч үзсэнгүй
Хонгор сэвшээ сэрүүн салхиа зүүдэндээ ч мэдэрсэнгүй
Холын нутаг дулаахан сайхан ч сэтгэлд тогтохгүй нь дээ
Хангал хүлгийн зоон дээр талаараа давхих юмсан
Хамар цоргиох айргийн үнэрээ санаад ч горьгүй нь дээ
Харийн ганган бүсгүй хайрыг минь татсангүй
Ханагар ханхар уулсынх нь нэрийг олж тогтоосонгүй
Хүнгэнэн уянгалах хуурын эгшгийг энд сонссонгүй
Хүний нутаг үзэсгэлэн төгөлдөрч нэг л дасахгүй нь дээ
Бүлээн хайлган бодолдоо сэтгэл тайвширч чадсангүй
Бүрэнхий тэнгэрт нь одод чуулахыг би харсангүй
Тоонын завсраар үлгэр шивнэх саран тольдсонгүй
Тоотой насны өлгий нутгаа санаад ч горьгүй нь дээ
Хангал хүлгийн зоон дээр талаараа давхих юмсан
Хамар цоргиох айргийн үнэрээ санаад ч горьгүй нь дээ