Stefun ft.NMN - Zusem Zurh Lyrics

Опубликовано: 19 Март 2026
на канале: Dobbylyrics
105,874
866

"Сэтгэл яг л ус шиг хөлдөж хагаран буцаж дэвэрнэ
Миний хүсэл нууц биш уулзаж чадна буцаж тэвэрнэ"
------------------------------------------------------------------------------------------
Hope u like it show me some love
☆ instagram -   / ashidmunkh  
show them some love:
  / stefun.official  
  / naukno  

Mixed & Mastered by Degi (Toonot)
Beat by Temuulenvav
------------------------------------------------------------------------------------------
Lyrics:
Би шаналж үхсэн ч барьж дийлэхгүй байхаа инээдээ
Би хэзээ ч чамд хайртай болсон юм бэ?
Мартчихжээ юу ч үгүй мартчихжээ
Цаг хугацаа зүрхэн дундуур зурс гээд л өнгөрнө
Царай минь хэзээ ийм дүрстэй болсон юм бол?
Мартчихжээ бүгдийг нь мартчихжээ
Хайр хаана бий болж хаашаа явдаг гэдгийг
Би чамд хайртай болохоор чамд хайртай гэдгээ
Боддоггүй яагаад гэж боддоггүй
Зүрх гэмээн дэндүү зөрөх байжээ
Зүрхнүүд зүгээр ч нэг зөрдөггүй ажээ
Тэд юу ч боддоггүй яагаад гэж боддоггүй
Зөв зөв зүрхний зөв зөвтгөөд барахгүй
Зуун жил хайрласан ч өвтгөөд ханахгүй
Зүү орох зайгүй болтол зүрхнүүдээ нийлүүлье
Зүсрэн урсах он жилүүдийг зөвхөн чамаар үргэлжлүүлье

Зүү орох зайгүй болтол зүрхнүүдээ нийлүүлюү
Зүсрэн урсах он жилүүдийг зөвхөн чамаар үргэлжлүүлье
Чиний жаргал миний гунигийг аргадаж байна
Амархан байгаагүй чинь илүү таалагдаж байна
Алдаагаа ухаараг гээд хайртай хүмүүс ч маргадийшд
Шалтгаанаа учирлаагүй ч араас чинь би аргадъя
Сайн хийсэн бүх зүйлээ чамайг л хараасай гэж хүсдэг
Хайр хэдий үнэ цэнэтэй ч хагалчихдаг ганц л үнсэлт
Сонголтыг чинь би хүндэлсэн сохор хүн шиг өнгөрсөн
Гомдохгүй гэж их хичээсэн гол судсыг минь эмтэлсэн
Сэтгэл яг л ус шиг хөлдөж хагаран буцаж дэвэрнэ
Миний хүсэл нууц биш уулзаж чадна буцаж тэвэрнэ
Амнаас чинь нэг ч удаа хайртай гэдгийг сонсоогүй ч
Амьнаасаа илүү хайртайдаа би сонсойхгүй
------------------------------------------------------------------------------------------
#NMN #Stefun #Lyrics
------------------------------------------------------------------------------------------