Music by // / xvitmusic
Video by // / pmotionproduction
Mixed & Mastered // Maxim Komov
Амьдрал хааяа....
Дахилт:
Алтан нарны доор
Амьдрах энэхэн
Танхил насандаа
Тансаг цэцэг дэлбээгээ хумих шиг
Хайлан уйлах юун
Харуусалд автан шаналах юун
Амьдрал чамайг
Аз жаргалаар дахин шагнах болно
Бадаг #1:
Амьдрал хааяа хатуурхан
Алагхан зүрхийг чинь шархлаан
Алдаж онох тавиланг ойлгуулавч
ммм …
Хариуд нь тэр өөрөө
Хамгаас Нандин бэлгийг чамд
Хадгалж байдагт итгээрэй.
Бадаг #2:
Хорвоо бидэнд хүнийрхэн
Хонгор сэтгэлийг сэвтээн
Хүсэл хяслын жамыг мэдрүүлэвч
мммм …
Хясаан доороо нуусан
Хосгүй нэгэн Сувдыг чамд
Хадгалж байдагт итгээрэй.