Different Theory - "Эрдэнийн шүтээн Халиун"

Опубликовано: 07 Сентябрь 2026
на канале: Different Theory
961
5

Долгин Халиун азарганы минь өвөг Сүхбаатар аймгийн Халзан сумын харъяат Монгол Улсын Манлай уяач Ухнын Эрдэнэбилэгийн "Монгол Улсын Алтан азарга" хурдан халиун азарганд зориулсан "Эрдэнийн шүтээн халиун" дуу сар шинийн босгон дээр мэндэллээ.

''Эрдэнийн шүтээн халиун''

Эрдэнэ эрдэнийн дээд нь эгэлгүй Халиун минь
Эцэг өвгөдийн минь угшил ханамал хүлэг минь
Наран мандах зүгийн хурдны домог ажнай
Наадамч олны сэтгэлд хадагтай янцгаасан аргамаг минь

Дахилт:
Угшил угшлаа залгаж хурдалсан
Унаган хүлэг халиун минь
Удам удмаа татаж цоллуулсан
Эрдэнэ эрдэнийн дээд нь эгэлгүй Халиун минь

Молор молрын дээд нь морьтны шүтээн минь
Морьтой дээдсийн минь удам холын хүлэг минь
Цэлийн алсрах талдаа босоо тэнцсэн унага
Цээлхэн дуутай наадмын зурхайд түрүүлсэн аргамаг минь

Дахилт:
Угшил угшлаа залгаж хурдалсан
Унаган хүлэг халиун минь
Удам удмаа татаж цоллуулсан
Молор молрын дээд нутгийн шүтээн минь

Халзан нутгийн унага харшгүй халиун минь
Харахын хүслэнт халгиж, цалгисан хүлэг минь
Халтар халиун төлүүд Халхад дуурсах нь онцгой
Хамаг Монголын наадамд цолтой мөнхөрсөн аргамаг минь

Дахилт:
Угшил угшлаа залгаж хурдалсан
Унаган хүлэг халиун минь
Удам удмаа татаж цоллуулсан
Халзан нутгийн унага харьшгүй хүлэг халиун минь