Guren Mongol Chin Huleene

Опубликовано: 27 Октябрь 2024
на канале: Explore Altai (explore altai)
279,701
871

ГҮРЭН МОНГОЛ ЧИНЬ ХҮЛЭЭНЭ

Үгийг: Ц.Бавуудорж, Төрийн соёрхолт
Хөгжимийг: Л.Балхжав, МУУГЗ

Дуучин: Г.Ариунбаатар МУГЖ, Ө.Уянга СТА

Дэлхийн дайдад цацагдсан
Атга шагай шиг садан минь
Дэнсэлсэн түүхийн ганзаганаас
Гээгдэж хоцорсон олон минь
Дахилт: Гэмшилт буурал цадигаа
Зэрэглээ гэж бодоорой
Гэдсэндээ одсон унага шиг
Монголоо тээсээр ирээрэй
Хорвоогийн уудамд шидэгдсэн
Цагаан цүү шиг садан минь
Хосгүй түүхийн эмээлээс
Гээгдэж үлдсэн түмэн минь
Нулимст буурал шастираа
Үнэн гэж итгээрэй
Нутгаа яарсан хүлэг шиг
Монголоо тээгээд ирээрэй
Эрдэнийн наран жаргадаг ч
Эргээд манддаг энэ орчлонд
Гүүгээ бариад угтахаа
Гүрэн монгол чинь мэднэм зэ
Гэмшилт буурал цадигаа
Зэрэглээ гэж итгээрэй
Гэдсэндээ одсон унага шиг
Монголоо тээгээд ирээрэй
Замбуулин хорвоод цацагдсан
Сүүний дусал шиг түмэн минь
Заяа тавилангийн хөсөгнөөс
Үлдэж хоцорсон олон минь
Догшин хүрэл өдрүүдийг
Домог гэж итгээрэй
Тэнгэрээ санасан шонхор шиг
Монголоо дүүлээд ирээрэй
Алтан заадал салсан ч
Эргэж нийлдэг энэ хорвоод
Алгаа дэлгээд угтахаа
Ахан дуус чинь мэднэм зэ
Нулимст буурал шастираа
Үнэн гэж итгээрэй
Нутгаа яарсан хүлэг шиг
Монголоо тээгээд ирээрэй
Эрдэнийн наран жаргадаг ч
Эргээд манддаг энэ орчлонд
Гүүгээ бариад угтахаа
Гүрэн монгол чинь мэднэм зэ
Гэмшилт буурал цадигаа
Зэрэглээ гэж итгээрэй
Гэдсэндээ одсон унага шиг
Монголоо тээгээд ирээрэй
Айргаа сөгнөөд угтахаа
Ахан дүү чинь мэднэм зээ