Уранзаяа "Чамдаа"

Опубликовано: 06 Май 2026
на канале: Miigaa Do
229
2

Намрын нартай уралдан
Наддаа чи минь нар болон ирсэн
Нандин сэтгэлд жигүүр ургуулж
Насны хайр минь зүрхэнд дэлбээлсэн

Ай миний хайр Ай миний хайр
Алаг зүрхний минь мөнхийн гэгээ
Ай миний хайр Ай миний хайр
Амин заяаны минь үүрдийн хишиг
Орчлон дэлхийг уяруулан
Хонгор минь наддаа аялгуу болон ирсэн
Хосын жаргалд цэнгэл нэмэн
Хорвоог дүүргэж чи минь ирсэн

Ай миний хайр Ай миний хайр
Алаг зүрхний минь мөнхийн гэгээ
Ай миний хайр Ай миний хайр
Амин заяаны минь үүрдийн хишиг....