2021 оны яг энэ өдөр манай улсын пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ паралимпоос алтан медаль хүртэж байсан. Тэгвэл өнөөдөр У.Сүрэнжав эмэгтэй тамирчдаас анх удаа паралимпын аваргыг авч ирлээ. Түүнээс өмнө пара байт харваагаар Д.Баатаржав алт (2008), пауэрлифтингээр Э.Содномпилжээ хүрэл (2016), Э.Содномпилжээ алт (2021), пара жүдогийн төрөлд Б.Ууганхүү хүрэл (2016) медаль тус тус хүртэж байсан юм.