Sumaro - Anda Union
Шар юу торгон дээлийгээ хө
Санж мамдаа оёод өгжээ хө
Санаж бодоод тэсэхгүйдээ Сумаро хө
Санасан гэрийнхээ орой дээр гараад саравчлаад харна хө
Бор юу торгон дээлийгээ хө
Ботгоны мамдаа оёод өгсөн юмаа
Бодож санаад тэсэхгүйдээ Сумаро хө
Боосон гэрийнхээ орой дээр гараад саравчлаад харна хө
Бор юу л морьтой Санж мам аа хө
Бутныхаа замаараа бутаруулаад явна хө
Булбарай төрсөн Сумарогаа бодоод хө
Бор халиун галуун адил шумбуулж явна хө
Сараал чиг морьтой Санж мам аа хө
Сажныхаа замаараа сажруулж явна хө
Сайхан чиг төрсөн Сумарогаа бодоод хө
Шар халиун галуун адил шумбуулж явна хө