MUNKHTUYA - CHI MINIIH BOLNO [LYRICS]

Опубликовано: 18 Июнь 2026
на канале: TR ELEVEN
15,112
110

🎙️Мөнхтуяа 💿Чи минийх болно

TR ELEVEN:
https://www.facebook.com/officialtreleven

Өчигдөр би чамтайгаа тааралдлаа
Урдуур чинь алхалж алхаж явна аа
Уулзах зүрх надад хүрсэнгүй ээ
Харин царай минь улайж орхилоо

Өнөөдөр бас дахиад харц тулгарлаа
Хөдөлж чадахгүй хөшөөд хоцорлоо
Чамайгаа ширтэн харах бүрийд
Би өөрийгөө ч мэдрэхээ болих юм

Чамтайгаа би хамт байна гэж зүүдэлдэг
Чиний уруул нүдийг тодоос тод зүүдэндээ хардаг
Харин өглөө сэрхэд энэ бүхэн
Үүрийн цолмонтой хамт алга болно

Сэргэлэн залуу чиний өмнө би
Сэтгэлээ алдан зорин очиж
Халуун янагаар уруул дээр чинь үнсэхэд
Чиний сэтгэл зүрх миний харцанд уусах болно

Чамтайгаа би хамт байна гэж зүүдэлдэг
Чиний уруул нүдийг тодоос тод зүүдэндээ хардаг
Харин өглөө сэрхэд энэ бүхэн
Үүрийн цолмонтой хамт алга болно

#Мөнхтуяа #ЧиМинийхБолно

📷 https://unsplash.com/