Anu - Hairtai [Official Music Video]
Out Everywhere 27.Nov.202
Verse 1
Зам хэдий хол ч чамтай явахад бэлэн
Чинийхээ зорих амьдралруу
Цаг хугацаагаар орон зайг хамт элээнэ
Чинээлэг эсэх нь хамаагүй
Би чиний сайн муу талыг – сайн мэднэ
Гэхдээ л чамдаа би
-Chorus
Хайртай – чи миний хувьд цорын ганцхан
Найз минь – өдөр бүр чи сонирхолтой
Хайртай – чи миний найдвартай ганц
Ар тал – чамтайгаа л хамт энэ дэлхийг тойрно би
-Rap
Миний цорын ганц хайр
Чамгүй би чинь орь ганцаар
Хорвоог төсөөлж чадахгүй ээ
Үүрд байсан ч хангалтгүй ээ
-Verse 2
Ус уруудавч урсгал сөрж би сэлнэ
Чиний мөрөөдөх оргилруу
Уулсын цаана уулс байдаг ч хүч үл эцнэ
Чи хэрвээ намайг зоригжуулвал
Чи гэхдээ төгс төгөлдөр хүн бишээ
Гэхдээ л чамдаа би
-Chorus
Хайртай – чи миний хувьд цорын ганцхан
Найз минь – өдөр бүр чи сонирхолтой
Хайртай – чи миний найдвартай ганц
Ар тал – чамтайгаа л хамт энэ дэлхийг тойрно би
-Rap 2
Саад тотгор биднийг тойрохгүй
Гэвч хэзээ ч чамайг би чинь орхихгүй
Гараас чинь атгаад хэзээ ч би чинь тавихгүйгээр
Халхын өнгөрсөн зовлон бүрийг танихгүйгээр
Цорын ганц хайрт минь чи минь үргэлж миний талд
Байгаа учраас би алзахгүй энэ амьдралд
Урьд нь хэзээ ч ийм итгэлтэй байж явсангүй ээ би
Дэргэд минь чи байхад ямар ч эргэлзээгүй би
-Bridge
Итгэж байна би чамд – зоригтой байвал
Эргэлзээгүй зуун хувь
Гэвч ирээдүйн зүг замд – гарахдаа
Гариг хооронд ч бай, гарыг минь бүү тавь
http://www.cgm-ent.com
Copyright 2022 @ CGM (Cloud Global Management), Freaktune Records
Published / Distributed CGM, Freaktune Records