DIGITAL - MUNGUN HONHNII DUU [LYRICS]

Опубликовано: 26 Октябрь 2024
на канале: TR ELEVEN
5,405
47

🎙️Digital "Мөнгөн хонхны дуу"


TR ELEVEN:
  / officialtreleven  

Ангидаа эргээд уулзацгаая алтан үеийн найзууд минь
Арван хаврын дурсамжаа эргэн санаарай
Мөрөөдлөөр жигүүрлэсэн мөнгөн хонхны дуу
Мөнхөд зүрхэнд эгшиглэсээр он цаг урсана

Гэнэн гэнэн гэхэд дэндүү гэнэн сурагч нас минь
Санан санан дурсагдах саваагүй томоогүй нас минь
Намар намрын навчистай хийсэн одох юм
Хавар хаврын яргуй шиг хайлган хэнзхэн нас минь
Мөрөөдлөөр дүүрэн насаа дуулъя уйлъя, хамтдаа дуулъя
Гар гараа барилцаад дурсан саная, эргэн харъя
Хүүхэд насны тэрхэн үеийн томоогүйхэн үерхэл
Нэг нэгэндээ гомдож байсан гэнэхэн тэнэгхэн тунирхал
Одоо харин зүрхэнд минь дурсамж болон үлдэж дээ
Эргэн ирэхгүйгээр, дахин надад заяахгүйгээр
Холдон одож дээ арван жилийн нас минь
Дурсамж дүүрэн нас минь
Томоогүйхэн гэнэн балчир насны минь шохоорхол
Тоотойхон уулзалдах арван жилийн нөхөрлөл
Тэнэгхэн сурагч насны энгийн сайхан үерхэл
Эргээд бодоход энэ бүхэн миний нэгэн бахархал

Цаг хугацаа өнгөрлөө, эргээд бүгдээр уулзъя даа
Сурагч насны дурсамжаа хєєр баяслаар дурсъя даа
Томоогүйхэн насны минь анхны үерхэл
Сэтгэл зүрхэнд минь хоногшсон үерхэл
Холын холд нисэн ниссээр
Хонгорхон нас минь холдсоор
Халуухан дурсамж үлдсээр
Харваад өнгөрөх цаг холдсоор
Тийм ээ энэ миний сайхан явсан сэхүүн байсан
Сэргэлэн цовоо бага нас, хүүхэд нас, балчир нас
Сурагч нас минь сэргэлэн явахдаа сурагч байхдаа
Үүрдийн наран хөөрхөн охин чамд ганцхан чамд
Зөвхөн чамд анхны хайраа өгсөн сурагч нас минь
Дурсгалтай миний нас, чиний нас
Бидний нас хэзээ ч мартагдахгүй ээ
Ангийн найзууд минь, ангийн найзууд минь

Нар туссан гэрэлт самбар, наадаж явсан тэр л намар
Ахиад ирэхгүй арван хавар, аньсага нойтон нэг л єдєр
Уйлъя дуулъя, уулзъя учиръя ангийн андууд минь
Эргээд олдохгүй тэр л насаа дурсъя найзууд минь
Холын холд нисэн ниссээр
Хонгорхон нас минь холдсоор
Халуухан дурсамж үлдсээр
Харваад өнгөрөх цаг холдсоор
Арван жилийн найзууд минь одоо ингээд хагацъя даа
Ангийн олон нөхдөө зөрөг замаар салъя даа
Энэ л сэтгэлдээ шавь нарыгаа хайрласан
Эрдмийн багш таныгаа мөнхөд дурсаж явъя даа
Амрагхан чамдаа зурвас бичиж хайраа нээж
Эгэлхэн хөөрхөн охин чамд дэндүү дасаж
Харавсан тэр цаг улиран өнгөрсөөр
Анхны хайр минь надаас нэгэнт холдон одож дээ

📷 https://unsplash.com/

#Digital #МөнгөнХонхныДуу