Цовдлогдсон ард түмэн загалмай дээр хадагджийна
Цусаараа олсон газар шороо минь амтагджийна
Цоожний нүхээр монгол мину сөнөсөн хот харагджийна
Цогтой гал илчгүй болж арьс махтай ярагджийна
Цөөхөн хэдхэн ард минь ядууралд яг дарагджийна
Цөлжилт болж цөхөрсөнд байгаль уйлан шаналжийна
Атга нөжтэй төрсөн хүүхдийн өлгий нь хөөрхий тоосон байна
Архины бөглөөнд дуралсан эцэг эх нь хоосон байна
Аалзын тор шиг хэрсэн авилгалд төр идэгдсэн
Алтан дээрээ алалцаж 76 мэдэгдсэн
Төрөөс төрсөн тэр бумтанг төмөр торонд цаазаар ав
Тамын тогоонд чанагдаж чанасан толгойг нь тасдаад сав
Мөнх тэнгэрийн цээрлэлийг мөнхөд үүрч хүлээг
Морьтон ардын морин хуур эгшиг хөггүй гандаж
Монгол босоо үсгээ хэнч мэдэхгүй ганхаж
Дх:
Артерийн минь судсаар гүйсэн IQ тархи минь анализм
Ардчилал нэртэй орчин үеийн хүйтэн зэвсэг социализм
Антивирүст автсан нийгэм улс төрчийн жиргээлизм
Ард түмнийг боолчлох гэсэн засгийн газрын механизм
Хорт утаанд хорлогдсоор улсын нийслэл сааралтсаар
Хогийн пункэр ухсан хүмүүс хоолон дээрээ алалцсаар
Халтар хэдэн цаасны төлөө монгол монголоо алжийна
Харамсалтай нь авсан дээр нь нэрий нь сийлэн салжийна
Мухар сүсэгт итгэсээр удахгүй гэнэт дайн болох вий
Монголын үнэртэй салхи ч үгүй 20хон гэж хүнээ тоолох вий
Харийн эрийн дэвсгэр болж монгол цусаа алдах вий
Хамаг баялгаа зарж үрж хажуу улсдаа уусах вий
Хамгийн үнэтэй ээжийн эхийн сэтгэл татарч
Хамгийн үнэтэй аавийн уужим ухаан багтарч
Тэнгэр заяат монголын минь зүрхийг тэд зарахгээ юу?
Тэвэр ч суусан үрийнхээ нулимсийг нь харахгээ юу?
Эзэн богд Чингэсийн минь үлдээсэн нутаг биш үү
Эцэг өвөг дээдсийн минь нутгалсан нуга биш үү
Энэ монгол услын чинь эзэн нь бид биш үү
Эвтэй байвал хүчтэй гэж эхэс чинь хэлсий бишүү
Дх:
Уг нь бид чинь үлэмжийн чанараа магтан дуулдагдсан
Үлээх салхи нь цэвэр ариун монгол охид нь суудагдсан
Есөн хөлт тэр цагаан тугандаа бид мөрөгдөгсөн
Ерөөл билгийн дээж гэж цагаан сүүгээ өрөгдсөн
Хатан туул минь ширгэж хар усгүй хатаж
Хангай хөвч минь шатаж онгон зэрлэгээ алдаж
Монголоо бодож сэрсэн улсийн тэргүүн хаана байна
Мөлхөө жаал шиг тонгочин мухар уулын цаана байна
Хөх тэнгэр хилэгнэж хүчит шуурга нь исэргэж
Ерэн есөн тэнгэр бөө улаачтайгаа иржийна
Хурай хурай онгод сахиус сэржийнэ
Хурай хурай хурай хурай
Өт жоом шиг болгосон ард түмнээ хамгаалах гэжийна
Төрийн бузар бульхайг түмний өмнө булшлах гэжийна
Энгэж намайг дуулсан гэж тэр эрээн торондоо хориорой
Эргүү хар малнууд минь эрлэг тамдаа тоньлоорой
76-н бор шувуу монгол улсын минь төлөө жиргэх болтугай
76-н бор шувуу монгол улсын минь төлөө жиргэх болтугай
76-н бор шувуу монгол улсын минь төлөө жиргэх болтугай