Алтан Хараацай Хүүхэлдэйн Театр

Опубликовано: 15 Май 2026
на канале: Tuya Bliss
63
2

АЛТАН ХАРААЦАЙ Хүүхэлдэйн театр
2007, 2008 он байсан шиг санагдаж байна. Бараг 20 жилийн өмнө Бэй Ариад МУГЖ Чимэдддорж гуай хүүхдүүд дээрээ ирээд зүгээр сууж чадамгүй нь гээд манайд ирж надтай уулзаж билээ. Тэр үед Бэй ариадаа анхны Хүүхдийн байгууллагыг дөнгөж байгуулаад жил гаран болчихсон шинэхэн яг л ид хийдэг дээрээ. Тэгээд Чимэддорж гуай 3-н жүжиг тавъя, театр байгуулъя гээд л бид шууд шийдчихсэн. 3-хан сарын дотор энэ хэдэн шушмануудыг хэлд оруулж, дуу дуулуулж, жүжиг тоглуулах гэж ёстой нэг бужигнуулсөөн.

Эска (Гэр Төв) тэр үед миний туслах байсан, Нараа (Sonor Music School Нармандахын хүү Төрөө), Төмрөө (Төмөрчөдөр, МУСТА, хөгжим) бид "Муур Багш", "Бушуу Туулай", "Үнэг Хэрээ 2" жүжгүүдийг хэрхэн тавихыг Чимэддорж гуайгаас сурч, тэрээр өөрөө энэ бүх хүүхэлдэйн дүрүүдийг урлаж, Оакландын Ажаа Гэгээний Төв дээр суудал олдохгүй бяцхан үзэгчидтэй тоглож байж билээ.
Уг жүжигт миний охин, Баяраагийн Тэмүүжин, Мөнхболдын Төрболд, Өнөболд, Төмөрчөдөрийн Чилүгэн, Хөөмийч (?)-ийн бяцхан охин, бас нэг хөөрхөн сэргэлэн хүү (нэрийг санадаггүй ээ) тоглосон юм.
Зураглаач сэтгүүлч Цэрэндорж ах минь ард зураг аваастай бас.

Миний урлаг соёлын оролцооны нэгээхэн хэсэг ийнхүү түүх болон хадгалагдаж, гэнэт гарч ирсэнээр маш ховор, нандин түүх сэргэлээ.

Туяа нь
01.19.2026