Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг (ZSL) болон дэлхийн 100 гаруй шилдэг эрдэмтэд, мэргэжлийн байгууллагууд хамтарч “Амьд ертөнцийн тайлан”-г хоёр жил тутам эрхлэн гаргаад даруй 20 гаруй жил өнгөрчээ.
Амьд ертөнцийн индекс нь манай гаригийн биологийн олон янз байдлын төлөв, эрүүл мэндийг нь илтгэдэг үзүүлэлт юм. Энэ индекс анх 1998 онд хэвлэгдсэн бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн турш энэ үзүүлэлтээр дэлхий даяар олон мянган хөхтөн амьтан, шувуу, загас, хоёр нутагтан, хэвлээр явагчдын тоо толгойг тогтоож ирлээ. Үүнийг тооцохдоо 1970 оноос хойш дор хаяж хоёр жил ажиглалт, бүртгэл хийсэн зүйлүүдийн өгөгдлийг ашигладаг. Одоогоор хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загасны 21,000 гаруй популяцид гарч буй өөрчлөлтийг тандах боломжийг бидэнд олгоод байна.
Харамсалтай нь, дэлхий дээрх олон төрлийн амьд организм, тэдгээрийн тоо толгой хурдан цөөрч, зарим нь устаж байна. Жишээлбэл, зэрлэг амьтдын тоо толгой санаанд оромгүй их хэмжээгээр буурчээ. Тодруулбал, сүүлийн 50 жилийн хугацаанд (1970-2020 он) судлагдсан зэрлэг амьтдын тоо толгой гамшгийн хэмжээнд буюу 73%-иар буурчээ. Гэхдээ зөвхөн судлагдсан амьтдын тоо гэдгийг онцолъё. Учир нь, дэлхий дээр сайн судлагдаагүй, эмзэг байдалд орсон маш олон төрөл, зүйлийн амьтад байгаа билээ.
🟥Амьд ертөнцийн тайланг дараах холбоосоор татаж авна уу:
🌐https://mongolia.panda.org/publicatio...
#WWFMongolia #LivingPlanetReport2024 #АмьдЕртөнцийнТайлан